2021 оны 01 сарын 16-ны өдөр Гурвантэс сумын хүнсний дэлгүүрийн хүнс тээврийн жолооч сумын ЭМТөвд коронавирусын түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд сул эерэг гарсан тул сорьцыг авч, аймгийн БОЭТ-д нарийвчилсан шинжилгээнд хамруулахад хариу нь сөрөг гарсан бөгөөд коронавирус илрээгүй болно. Цаашид иргэд мэдээллийг баталгаатай эх үүсвэрээс авах, ЭМБайгууллагаас өгч буй мэдээ мэдээллийг түгээх, ам дамжсан цуу яриа дамжуулж, иргэдэд айдас түгшүүр төрүүлэхгүй байхад онцгой анхаарна уу.
