ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
1938 онд Зундуй даргатай, тоо бүртгэгчийн орон тоотойгоор ЭМЯ-ны харьяа Эмнэлгийн хэлтэс байгуулагдан Эрүүл мэндийн газрын түүх эхэлдэг.
1960 оноос Эрүүлийг хамгаалах газар нэртэй болж их эмч Батын Мижиг даргаар ажилласан. 1990-1992 онд Эрүүл мэнд нийгэм хангамжийн газар, Эрүүлийг хамгаалах газар, Эрүүл мэндийн газар зэрэг нэршилтэйгээр бие даасан байгууллага ажиллаж байв. 1992 оны 10 сараас АЗДТГ-ын Эрүүл мэндийн хэлтэс, 1993 оны 6 сараас Нийгмийн бодлогын хэлтсийн харьяанд Эрүүл мэндийн тасаг байсан байна.
1999 оны 8 сараас Эрүүл мэндийн газар дахин бие даасан байгууллага болж, 34 орон тоотойгоор, өрхийн хэсгүүд, амбулаторийн зарим үйлчилгээг үзүүлэх бүтэцтэй байгуулагдсан.
2005 оноос эдийн засаг удирдлага мэдээллийн алба, эрүүл мэндийн албатай ажиллаж байгаад, 2008 оноос Эдийн засаг удирдлага мэдээллийн алба, Нийгмийн эрүүл мэндийн алба байгуулагдан ажилласан.
2010 оноос Нийгмийн эрүүл мэндийн алба Нийгмийн эрүүл мэндийн төв болж, 2011 онд Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэс шинээр байгуулагдсан.
2018 оноос ЭМГазар УТСХ /Удирдлага төлөвлөлт санхүүгийн хэлтэс/ ЭТҮХ / Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэс, ХШҮМХ /Хянат шинжилгээ үнэлгээ мэдээллийн хэлтэс/, НЭМ-ийн төв /Нийгмийн эрүүл мэндийн төв/ гэсэн бүтэц, 25 орон тоотой ажиллаж байна.
- Эрүүл мэндийн статистикийн Medinfo, Health-info программуудыг нэвтрүүлэн, эрүүл мэндийн салбарын бүх мэдээллийг цуглуулах, боловсруулах, бааз үүсгэх, мэдээллээр хангах тогтолцоо бүрдүүлэн, статистикийн алба улсад үйл ажиллагаагаараа тэргүүлэн ажиллаж байна.
- Эмнэлгүүдийн магадлан итгэмжлэл, лиценцийн салбар зөвлөл, тусгай зөвшөөрөл олгох комисс ажиллаж, эмнэлгүүдийн стандарт хангалтыг сайжруулан, БОЭТ, 14 сумын эмнэлэг, 3 өрхийн эмнэлэг, ортой хувийн эмнэлэг 6 үүдэн эмнэлэг 24, эмийн сан 27 ажиллаж байна.
- Чанарын баталгаатай эм эмнэлгийн хэрэгслээр хангаж, эмийн нэгдсэн тендер зарлах ажлыг зохион байгуулж хэвшин, сум бүрт 14 эмийн эргэлтийн сан хөдөөгийн иргэдийг эм, эмнэлгийн хэрэгслээр хангах ажлыг стандартын шаардлага хангасан орчинд байна.
- Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах ажлууд, эмчийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэн, эмчийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж их эмчийн хангалт 96% болсон.
- Сувилагч тусгай мэргэжилтнээ хөгжүүлснээр судалгаа шинжилгээ, тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн салбарт тэдний манлайлал, оролцоо нэмэгдэж, сувилахуйн баклавар, магистр, төрөн гарч, ажил үйлсээр Сувилахуйн алба улсдаа тэргүүлэн ажиллаж байна. Сүүлийн 2 жилд шаталсан бакалаврт 50 сувилагч, магистрын сургалтад 25 сувилагч суралцаж, эхний ээлж төгсөөд байна. 20 орчим ЕБ-ын сургууль төгсөгчдийг сувилахуй, эх барихуйн сургуульд элсүүлэн, орон нутгаас тэтгэлэгт хамруулсан. Сувилахуйн тусламжид дуслын болон тарианы шахуурга, монитор, дусал халаагч, функциональ ор, нярайн инкубатор, яаралтай тусламжийн тэргэнцэрээр бүрэн хангагдсан.
- Аймгийн Нэгдсэн эмнэлэг Бүсийн оношлогоо эмчилгээний төв болон өргөжиж төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэн, комьпютер томограф, 3,4 д ЭХО, гемодиализ, мэдрэлийн оношилгооны доплерграф, флюрграф, ходоодны дуран, Зүрхний өнгөт ЭХО зэрэг оношилгоо, эмчилгээний орчин үеийн олон улсын жишигт нийцсэн тоног төхөөрөмжөөр ханган, дурангийн хагалгаа, гэмтлийн болон тархины хагалгааг, дутуу нярайн амьсгалын гачаалыг эмчлэх технологи нэвтрүүлэн, мэргэжилтнүүдийг сургах, шинэ технологийг эзэмших асуудлыг цогцоор нь амжилттай шийдвэрлэсэн.
- БОЭТ-д 2014 онд 50 ортой амаржих газар, 2018 онд амбулатори поликлиникийн барилгыг ашиглалтад оруулан 2019 онд хуучин 50,75 ортой эмнэлгийн барилгуудын засвар, гадна хашаа, зам талбайн тохижилт хийгдсэн.
- 2012 онд Ханбогд, Цогтцэций сумдын ЭМТ-д нь сум дундын эмнэлгийн статустай болж 2015 онд 50 ортой шинэ эмнэлгийн барилгууд ашиглалтанд орсон. Баян-Овоо, Гурвантэс суманд барилгууд жишиг эмнэлгийн барилгууд баригдсан. Сумдын эмнэлгийн 86% нь цэвэр, бохир усны төвлөрсөн шугамд холбогдсон.
- 2014 онд Өнө-орших, 2018 онд Шимбилэг,Энхийн хүслэн өрхийн эмнэлгүүдийн шинэ барилга ажиглалтад орсон нь улсын хэмжээнд үлгэр жишээ тохижилттай эмнэлгүүд болсон. Цогтцэций суманд Энэрэхүйн ухаан ӨЭМТөвийг улсад анх удаа суманд өрхийн эмнэлэг байгуулсан. Шим билэг ӨЭМТөв улсад шилдэг эмнэлгээр шалгарсан
- ДЭМБайгууллагын техникийн туслалцаатайгаар Дархлаажуулалтыг хүүхэд бүрт /RED/ төсөл, ДЭМБайгууллагын техникийн туслалцаатайгаар Өмнөговь аймгийн ЭМСалбарыг хөгжүүлэх дунд хугацааны стратеги, ДЭМБ, Солонгос улсын эрүүл мэндийн сангийн санхүүжилтээр Мобайл технологиор дамжуулан сумаас алслагдсан малчин өрх, хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн, ахмад настан гэх мэт эмнэлэгт ирэхэд бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчилэх KOFIN төслийг 4 суманд хэрэгжүүлэн, цаашид 7 суманд тус төсөл өргөжин хэрэгжсэн.
- Орон нутгийн “Эрүүл мэндийн салбарын шинэчлэл”, “Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хөгжүүлэх хөтөлбөр”, “Элэг бүтэн Өмнөговьчууд”, “Эрүүл шүд”, “Эх хүүхдийн эрүүл мэнд”, “Сүү тараг”, “Хүүхдийн зуны сувилал хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, өглөөний гүйлт, нийтийн бүжиг, ажилдаа ч дугуйтай, аялахдаа ч дугуйтай арга хэмжээнүүд жил бүр уламжлал болон тогтмолжсон.
- Эмэгтэйчүүд залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр 2018 оноос хэрэгжүүлж эхлээд байна.
- Олон улсын сувилагчийн өдөр, дэлхийн эмч нарын өдрийг угтан “Чадамжтай баг-чадавхтай тусламж” ажил мэргэжлийн уралдаан, эрдмийн хурал, түүхэн үзэсгэлэн зохион байгуулж тогтмолжсон.
- ЗӨСТөв нь байгалийн голомтыг судлан, голомт эрүүлжүүлэх буюу мэрэгчгүйтгэл, шимэгчгүйтгэлийн ажлыг жил бүр хийж системийн шилдэг байгууллага болон ажиллаж байна.