- ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2024 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ХЭРЭГЖИЛТ
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2025 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
Шалгуур үзүүлэлт |
Хэрэгжилт |
|
Байгууллагын эрхэм зорилго, зорилт, алсын харааг байгууллагын ажлын байрны үүдэн хэсэгт болон Эрүүл мэндийн газрын цахим хуудаст байршуулж веб хуудасны үйл ажиллагааг тухай бүр шинэчилж байна. Om.mohs.gov.mn цахим хуудсанд 18 мэдээ, мэдээллийн санд 34 удаагийн шинэчлэлт хийсэн. Фэйсбүүк пэйж хуудас цаг үеийн мэдээллийг тухай бүр нийт 210 пост, 154 бичлэг оруулж 651,886 хандалт авсан нь өмнөх оноос 199.8% өссөн. 2500 дагагч нэмэгдсэн нь өмнөх оноос 176.4% өссөн Нийт пэйж хуудасруу зочилж орсон тоо 60.900 бөгөөд өмнөх оноос 60.8% өссөн үзүүлэлттэй байна.
|
|
Байгууллагын цахим хуудасны үйл ажиллагааны ил тод цэсэд тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө тайлангууд ил тод мэдээлж ажиллаж байна. Эрүүл мэндийн газар нь 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудитын байгууллагын шалгалтаар зөрчилгүй санал дүгнэлт авч ажилласан ба төрийн аудитын газрын www.fas.audit.mn цахим хаягаар хэрэгжилтийг гарган хүргүүлсэн. Аудитын байгууллагаас өгсөн албан шаардлага, зөвлөмжийн дагуу хэрэгжилтийг Эрүүл мэндийн яаманд албан тоот, нотлох баримтын хамт нэгтгэн хүргүүлсэн. |
|
Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээний шинэ зүйл заалтын дагуу шинээр ажилд орсон 5-н албан хаагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар "Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам", төрийн албан хаагчийн анкет, танилцуулга, албан тушаалын карт шинэчлэн баталсантай холбоотой байгууллагын албан хаагчдад 2 удаа сургалт зохион байгуулж, .Албан хаагчдын шаардлага хангахгүй хувийн хэргийн бүрдлийн журмын дагуу бүрдүүлсэн. а/ Хувь хүний намтар шаардлага хангахгүй 6 албан хаагчийг шинэ журмаар бичүүлж хянаж хувийн хэрэгт хийсэн. б/. 33 албан хаагчийн ажил байдлын тодорхойлолтыг хэлтсийн дарга тодорхойлж албан хаагчид танилцуулсны дараа ажил олгогч буюу Эрүүл мэндийн газрын даргаар баталгаажуулж шинэчлэн хувийн хэрэгт хийсэн в/ Цээж зураг дутуу 11 албан хаагчаас 5 ширхэг цээж зураг авч бүрэн хийсэн г/ 2023 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан, үнэлгээний хуудсыг хувийн хэрэгт баталгаажуулан хийсэн. д/ Хувийн хэрэгтэй танилцсан хөтөлгөөг хийж 33 албан хаагчдын хувийн хэрэгт хийсэн.
|
|
“Энэ жилдээ эрүүл жиндээ” нэгдсэн аяны хүрээнд зохион байгуулсан томоохон үр дүнтэй ажлуудаас дурдвал: “Цаг гаргая”, “Эерэг хандлага-Эрүүл нийгэм” аяны хүрээнд 10 томоохон ажлыг 15.000.000 төгрөг зарцуулж,16 спорт зааланд иогийн дасгал, 14 талбайд өглөөний дасгал, бассейнд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилсэн. “Эрүүл мэндийн цахим гүйлт - 2023” уралдааны хүрээнд “Төрийн албан хаагчдын дундах гүйлтийн тэмцээн”, Өсвөр үеийнхэнд зориулсан “Гүйлтийн ач тус” нөхөрсөг уулзалт зэрэг онцлог арга хэмжээнүүдийг зохион байгуулж “”Umnugovi runinig 2023” цахим гүйлтийн групп 1625 гишүүнтэйгээс уралдааны үеэр 1496 гишүүн арга хэмжээнд идэвхтэй оролцож 5580 километр замыг туулж бүс, улсын хэмжээнд тэргүүн байр эзэлсэн. Төрийн албан хаагчдын дундах “Шугаман бүжгийн уралдаан” “Унадаг дугуйгаар ажилдаа явах чэйленж”, сумдад “Шийд-хий-аял”, “Сурагчдын завсарлагааны бүжиг”, “Эртэч байж, эрүүл мэндээ хайрлая-илүүдэл жингээ хасъя” , “Сэргээш” , “Эртэч Ноёнчууд” “Өглөө бүрийг дасгал хөдөлгөөнөөр угтъя”, “Огторгуйн биелгээ”, “Тэгш байдлыг хангая”, “Хүн бүр оролцъё” зэрэг нийтийн биеийн тамирын онцлог арга хэмжээнүүдийг зохион байгуулж давхардсан тоогоор14557 иргэнийг хамруулсан. "Эрүүл иргэн-Хөгжлийн тулгуур" хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад суманд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бодибилдинг, фитнес, иог, спинингийн клубүүдэд дасгал, хөдөлгөөнөөр тогтмол хичээллэдэг болон шинээр хичээллэж илүүдэл жингээ хаях хүсэлтэй иргэдийн дунд "ШИЙД-ХИЙ-АЯЛ" уралдааныг 2023.06.30-ны өдрөөс 2023.09.30-ны өдөр хүртэл нийт 3 сарын хугацаатай зарлаж, 6 клубийн 120 оролцогч 3 сарын хугацаанд дасгалжуулагч багшийн удирдлага доор бэлтгэл, сургуулилалт хийж, идэвхтэй дасгал, хөдөлгөөний тусламжтай нийтдээ 384,1кг илүүдэл жингээ хаясан үр дүнтэй. Удирдамжийн дагуу хамгийн их жин хассан 6 оролцогч болон багийн дүнгээрээ хамгийн их оролцогч нарынхаа илүүдэл жинг хасаж дасгалжуулсан багш нарт “Хайлаар-Харбин”-нд аялах /1.500.000/ төгрөгийн үнэ бүхий /нислэгтэй/ "Аяллын эрхийн бичиг"-ийг гардуулсан. Хүн амын эрүүл, идэвхтэй амьдралыг дэмжих, нийтийн биеийн тамирын арга хэмжээнд нийт 37,174 хүн оролцсон байна. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад 8%-аар нэмэгдсэн байна. Салбарын хэмжээнд эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжих зорилтот арга хэмжээ “Хавдрын эсрэг арга хэмжээ”, “Эрүүл чийрэг эр хүн”, “Эрүүл, идэвхтэй амьдрал” арга хэмжээ, Эх хүүхдийн эрүүл мэнд дэмжих, Харшлын эсрэг хамтдаа зэрэг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээг 93.3%-тай хэрэгжүүлж, тайлагнаж ажилласан. Орон нутгийн “Нутгийн хишиг” хөтөлбөрийн “Эрүүл Өмнөговь” зорилтын хүрээнд “Явуулын үзлэг” арга хэмжээг 8 суманд зохион байгуулж, 9272 иргэнийг 14 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулсан бөгөөд 78,0 сая төгрөг зарцуулсан. “Явуулын оффис” арга хэмжээний хүрээнд 5 сумын, 16 багт нийт 10,318 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэсэн бөгөөд 26,0 сая төгрөгийг орон нутгаас шийдвэрлэсэн. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын баримт бичгийн хүрээнд хүн амд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл зан үйл төлөвшүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлээр аймгийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд 7 төрлийн төсөл арга хэмжээг тусган шаардлагатай 1.0 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэн ажилласан. Хэрэгжүүлсэн эрх зүйн акт, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн хувь 90,0%-тай хэрэгжиж тодорхой үр дүнд хүрсэн.
|
|
УИХ-ын тогтоол- 1, Засгийн газрын тогтоол-4 Засгийн газрын албан даалгавар-6 Сайдын тушаал-83 АИТХ-ын тогтоол-5 ЗДҮАХ-ийн заалт-26 Засаг даргын захирамж-1 Засаг даргын албан даалгавар-7 Үндэсний хөтөлбөр-5 Дэд хөтөлбөр-5 Аймгийг хөгжүүлэх хөгжлийн жилийн төлөвлөгөө-1 хяналтад авч хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж Eofficc программд хэрэгжилтийн тайланг хянаж ажилласан. Хагас бүтэн жилийн байдлаар аймгийн хяналтад авсан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг цахимаар мэдээлэн ажилласан Шинээр ажилд орсон 4 мэргэжилтнүүдэд И-оффис программ ашиглалтын сургалтыг зохион байгуулан нийт ажилчид болон эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, бүртгэл мэдээллийн ажилчид 100% ашиглаж эрх зүйн актуудтай танилцах, хэрэгжилт гаргах үйл ажиллагаа цахимжсан.
|
|
https://om.mohs.gov.mn/p/urgudul-gomdol
|
|
Сарын мэдээ https://om.mohs.gov.mn/p/sarin-medee Улирлын мэдээ https://om.mohs.gov.mn/p/ulirlin-medee
|
|
Эрүүл мэндийн газрын пэйж хуудсанд иргэдэд зориулсан мэдээ, мэдээлэл, сурталчилгааны материал,үйл ажиллагааны мэдээллийг тогтмол байршуулан ажиллаж байна. Жилийн эцсийн байдлаар пэйж хуудас шинээр нээж үзсэн хүний хандалт 12,861 буюу өмнөх оноос 34,9%-р өссөн ба шууд хандалт 73676, 685 хүн шинээр лайк дарсан байна. Мөн 481 пост, 10 түүх, 102 сэтгэгдэл, 1405 шэйр хийгдсэн байгаа бол ерөнхий МСС-ны төлөвлөгөөний хэрэгжилт 90%-тай хэрэгжсэн байна. Сургалт сурталчилгаанд хамрагдсан иргэдийн тоо-37174,
|
Ажлын байрны сул орон тооны талаарх мэдээлэл |
Ажлын байрны сул орон тооны талаарх мэдээлэл
|
Албан хаагч ажилтны сонгон шалгаруулах журам |
Төрийн албаны тухай хуулийн хүрээнд төрийн албан хаагчийн сонгон шалгаруулах журмын дагуу албан хаагчдыг төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт авах журмын дагуу сонгон шалгаруулж байна. 2023 оны жилийн эцсийн байдлаар Эрүүл мэндийн газарт Төрийн албан хаагчийн ерөнхий шалгалтад орж тэнцэн нөөцөд бүртгэлтэй байсан 1 албан хаагчийн түр хугацаагаар томилсон бол тусгай шалгалтад орж хамгийн өндөр оноо авсан 2 албан хаагчийг төрийн жинхэнэ албан хаагчаар томилсон. Мөн энэ онд албан тушаалд дэвшин ажиллаж байгаа 1 албан хаагчийг шилжүүлсэн. Албан хаагч ажилтны сонгон шалгаруулах журам
|
Албан хаагч ажилтны ёс зүйн дүрэм |
ЭМС-ын 2019 оны а/406 тоот тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм батлах тухай” ёс зүйн дүрмүүдийг байгууллагын цахим хуудас болон байгууллагын ил тодын самбарт байрлуулсан. Мөн Эрүүл мэндийн газрын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны гишүүдийг томилсон тушаал, гишүүдийн мэдээллийг цахим хуудас, байгууллагын ил тодын самбарт байршуулсан. Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал, эмч эмнэлгийн ажилчдын ёс зүй, харилцаа хандлагын чиглэлээр иргэдээс байгууллага болон албан тушаалтанд ирүүлэх өргөдөл гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах журмыг боловсруулж ЭМГ-ын даргын 2023.01.18-ны А/03 дугаар тушаалаар баталж эрүүл мэндийн байгууллагуудад мөрдүүлэн ажиллаж байна.
|
Хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж, үнэлэх журам |
Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн нийт 94 хүнд 463 сая төгрөг, мөн тогтвор суурьшилтай ажиллаж өндөр насны тэтгэвэр тогтоолгон нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох шалгуур хангасан 16 хүнд 312 сая төгрөг нийт 775,9 төгрөгийн тэтгэмж олгосон “Төрийн албан хаагчийн нийгмийн асуудлыг дэмжих тусламж үйлчилгээ үзүүлэх журам”-ын хүрээнд Өрх толгойлсон 2 сувилагчид 5 ханатай гэр, эмнэлгийн 4 ажилтанд тус бүр 2 сая төгрөгийн өртөгтэй Монгол гэрийн чип дулаалга, орон сууцны дэмжлэгт эмч-9, сувилагч-16, хамруулж нийт 113 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг, түрээсийн орон сууцад 1 эмчийг тус тус хамруулсан. Мөн “Оюуны үр хөтөлбөр”-ийн хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвийн 7 эмнэлгийн ажилтанд орон сууцны дэмжлэгт 19 сая төгрөг олгосон байна. АЗДТГ, НҮБ-ийн хүн амын сангийн дэмжлэгтэйгээр 2023 оны 1 сард Эрүүл мэндийн газар нь Интермед эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулж БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах ажлыг 2023.01.13-03.13-ны хооронд зохион байгуулж 598 эмч, эмнэлгийн ажилчдыг хамруулж 200 сая төгрөгийг зарцуулсан байна. Уг урьдчилан сэргийлэх үзлэгээр нийт эмч, эмнэлгийн ажилчдын 89 хувийг хамруулсан байна.
|
Хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ |
Эрүүл мэндийн салбарт дутагдалтай орон тооны судалгааг эрүүл мэндийн байгууллагуудаас авч Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн байгууллагын веб хуудас, фейсбүүк хуудаст байршуулж, орон нутагт нэн шаардлагатай мэргэжлээр суралцаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн оюутнуудад аймаг орон нутгаас сургалтын төлбөрийн дэмжлэгт 10 эмч, 4 сувилагч, 3 оюунтан нийт 17 хүнд 42,3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ
|
Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам |
Байгууллагын албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга, ил тод, тогтоол журмын дагуу болгох зорилгоор Засгийн газрын 2023 оны 301 дүгээр тогтоол, ЗГХЭГ-ын даргын 98 дугаар тушаалын дагуу байгууллагын үнэлгээний баг шинэчлэн байгуулсан. Дотоодын сургалтаар 1 удаа нийт 17 албан хаагчдад гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх болон үнэлгээний багийн ажиллах журмын талаарх мэдээллийг хүргэсэн. Журмын дагуу албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлэх үйл ажиллагааг үнэлгээний багийн гишүүдийн олонхын зарчмаар шийдвэрлэн ажиллаж байна.
|
Өмнөх оны төсвийн гүйцэтгэл, тухайн жилийн төсөв, дараа оны төсвийн төсөл |
Өмнөх оны төсвийн гүйцэтгэл, тухайн жилийн төсөв, дараа оны төсвийн төслийг байгууллагын шилэн дансны хуулийн хугацаанд цахим системд мэдээллийг байршуулж, ил тодын мэдээллийн самбарт байршуулж мэдээлж ажилласан.
|
Төсвийн гүйцэтгэлийн биелэлт хагас бүтэн жилийн санхүүгийн тайлан |
Нэгтгэл тайланг товч мэдээлбэл: Эргэлтийн хөрөнгө-13,4 тэр бум төгрөг, Үндсэн хөрөнгө-52,6 тэр бум төгрөг, Авлага-87,1 сая төгрөг, Өглөг-155,1 сая төгрөг, мөнгөн хөрөнгө буюу санхүүжилт-30,9 тэр бум төгрөг, зарлага-28,1 тэр бум төгрөгийн зарцуулалттай санхүүгийн тайланг тайлагнасан. Санхүүжилтийг төрлөөр нь авч үзвэл: Төсөвт байгууллагын өөрийн орлого-547,4 сая төгрөг, Улсын төсвөөс-1,8 тэр бум төгрөг, Нэмэлт санхүүжилтийн орлого-876,3 сая төгрөг, Эрүүл мэндийн даатгалаас санхүүжих-48,3 тэр бум төгрөгийн санхүүжилтийг бүрдүүлж ажилласан байна. Хагас жилийн санхүүгийн тайланг хуулийн хугацаанд үнэ зөв гаргаж гүйцэтгэлийг e-тайлангийн онлайн программд тайлагнаж, баримтын иж бүрэн байдалд хяналт тавих, хагас жилийн санхүүгийн тайланг гарган тайлагнасан. Эрүүл мэндийн газрын хагас жилийн санхүүгийн тайлангийн гүйцэтгэл нь мөн үеийнхтэй харьцуулбал мөнгөн хөрөнгийн орлого нь 13,8 сая буюу 3.7%, мөнгөн хөрөнгийн зарлага 24,2 сая буюу 3,9% -аар өссөн үзүүлэлттэй байна.
|
Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт |
2022 оны санхүүгийн тайлангийн нэгтгэлд ЭМГазар, БОЭТ, ЗӨСТөв, СЭМТөвүүд зэрэг нийт 17 байгууллагын тайланг ЭМЯаманд нэгтгэж санхүүгийн тайлангийн хуулийн хугацаанд гаргаж тайлагнасан. 2022 оны аудитын байгууллагын дүгнэлтээр зөрчилгүй буюу өөрчлөлтгүй дүгнэлт 13 байгууллага, хязгаарлалттай дүгнэлтийг 4 байгууллага буюу БОЭТ, ЗӨСТ, Мандал-Овоо, Ноён зэрэг эдгээр байгууллагууд авч, Сөрөг дүгнэлтгүй ЭМСалбарын тайланг нэгтгэж тайлагнасан байна. Аудитын байгууллагаас өгсөн албан шаардлага, зөвлөмжийн дагуу хэрэгжилтийг Эрүүл мэндийн яаманд албан тоот, нотлох баримтын хамт нэгтгэн тайлагнасан мөн төрийн аудитын газрын www.fas.audit.mn цахим хаягаар хэрэгжилтийг гарган хүргүүлсэн. Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт
|
Хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэх төлбөр, хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ |
Тусгай зөвшөөрөл сунгуулах болон шинээр олгох байгууллагад Тэмдэгтийн хураамжийн хуулийн 27-р зүйлийн дагуу аймгийн татварын дансанд 32 байгууллага 4,160,000 төгрөг төвлөрүүлэн ажиллаж байна.
|
Төсвийн хэмнэлт хэтрэлт, түүний шалтгааны тайлбар |
Эрүүл мэндийн газарт 2023 онд 1898,5 сая төгрөг батлагдсанаас 1780,5 сая төгрөгийг зарцуулж, 117,4 сая төгрөгийн хэмнэлтийг бий болгож улсын төсөвт татан төвлөрүүлсэн. Хэмнэгдсэн зардлаар авч үзвэл Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2 дахь заалтын дагуу олгодог тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн зардлаас 107,6 сая төгрөг, томилолтын зардал 2,2 сая төгрөг, цалингийн зардал 1,7 сая төгрөг тус тус хэмнэгдсэн байна. Хэмнэгдсэн гол шалтгаан нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч тэтгэвэртээ тогтоолгоогүй шалтгааны улмаас хэмнэгдсэн зардал болно.
|
Таван сая түүнээс дээш төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авсан бараа ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр хаяг |
Таван сая төгрөгөөс дээш төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авсан бараа ажил үйлчилгээний 16 төрлийн 155,6 сая төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, шинжилгээний зардлын гүйлгээний мэдээллийг шилэн дансны тухай хуулийн дагуу цахим мэдээллийн системд хугацаанд нь сар бүр мэдээлсэн байна.
|
Цалингийн зардлаас бусад таван сая түүнээс дээш төгрөгийн үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэрийн хамт |
Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий 46 төрлийн 838,6 сая төгрөгийн орлого, 69 нэр төрлийн 989,7 сая төгрөгийн зарлагын гүйлгээ, нийт 115 төрлийн 1828,3 сая төгрөгийн гүйлгээний мэдээллийг шилэн дансны тухай хуулийн дагуу цахим мэдээллийн системд орлого, зарлагын гүйлгээг сар бүр хугацаанд нь оруулж мэдээлсэн байна. Нийт төсвийн 65,4%-ийг цахим системд 5 сая түүнээс дээш үнийн дүн бүхий мэдээллийг 100 хувь мэдээллээр ханган ажилласан байна.
|
Бонд зээл өрийн бичиг баталгаа түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ концесс төсөв, өмч хөрөнгө, мөнгө зарцуулах, өр авлага үүсгэсэн аливаа шийдвэр. |
Эрүүл мэндийн газрын даргын тушаалыг PDF файл болгон сар бүр шилэн дансанд тогтмол байршуулснаас А тушаал 23 ширхэг, Б тушаал 67 ширхэг, нийт 90 ширхэг тушаал шийдвэрийг Шилэн дансны тухай хуулийн хугацаанд цахим мэдээллийн системд оруулж мэдээлсэн байна. |
Шилэн дансны хөтлөлт, хэрэгжилт, аудитын тайлан зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн |
Эрүүл мэндийн яамны дотоод аудитын байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу шилэн дансны мэдээллийг шилэн дансны тухай хуулийн хугацаанд мэдээллийг үнэн зөв байршуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 2023 оны нийт оруулах 159 мэдээлэл оруулахаас 144 мэдээллийг хугацаанд нь байршуулж, 4 мэдээлэл хоцроож, 11 мэдээлэл хугацаа болоогүй мэдээлээгүй байна. Шилэн дансны мэдээллийг хуулийн хугацаа хоцроож байршуулсныг мөн үеийнхтэй харьцуулбал 9,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
|
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны төлөвлөгөө тайлан тендерийн бичиг баримт тендерийн шалгаруулалт явуулах журам, тендерийн урилга, тендерт оролцохыг сонирхогчдод тавих шалгуур үзүүлэлт, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээлэл, шалгарсан болон шалгараагүй хуулийн үндэслэл шалтгаан |
ЭМГ-ын 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 1 удаагийн худалдан авах ажиллагааг төлөвлөгдөж, амжилттай зохион байгуулагдаж гэрээ байгуулагдсан. 2023-2024 онд сум өрхийн ЭМТ-д шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл урвалж оношлуур, олон найрлагат бичил тэжээлийг худалдан авах 22 багцтай, 496,714,267 төгрөгийн төсөвт өртөг бүхий тендерийн баримт бичгийн боловсруулж, цахим системээр ӨМАЭМГ/202303001/01 дугаартай нээлттэй тендер шалгаруулалтыг зарлаж, 4 сарын 6-нд тендер нээсэн. 19 тендерт оролцогчоос давхардсан тоогоор 47 багцад тендерийн санал ирж, 1 багцад (бага насны хүүхдийн олон найрлагат бичил тэжээл) санал ирээгүй. 19 тендерт оролцогчийн, давхардсан тоогоор 47 багцад ирүүлсэн тендерийн саналд үнэлгээ хийгдсэн. Тендер шалгаруулалтын үнэлгээг ТБОНӨХБАҮХА тухай хууль, тендерийн баримт бичгийн ТШЗ болон ТӨХ-р тусгагдсан шаардлагуудын дагуу ерөнхий нөхцөлийг магадлах, санхүүгийн үнэлгээ хийх, чанарын үнэлгээ хийх гэсэн дарааллаар гүйцэтгэсэн. Ерөнхий нөхцөлийг хангаагүй буюу эрх бүхий бус оролцогч 2 байсан. Тендерийн нэгдсэн үнэлгээгээр шалгарсан 12 гүйцэтгэгчид гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлж, 431,583,994 төгрөгийн үнийн дүн бүхий 12 гэрээ хийгдсэн. Тендер шалгаруулалттай холбоотой Сангийн яаманд гомдол гараагүй, амжилттай зохион байгуулагдсан. 2023 оны гэрээний хэрэгжилт 87%. Шалгарсан болон шалгараагүй оролцогчдын мэдээллийг https://www.tender.gov.mn/mn/index/, байгууллагын веб хуудсанд нээлттэй ил тод байршуулж, гэрээний хэрэгжилтийн тайланг хуулийн хугацаанд тайлагнаж ажилласан.
|
Худалдан авах ажиллагаанд хийсэн үнэлгээ болон аудит бусад хяналт шалгалтын тайлан дүгнэлт
|
Тендер шалгаруулалттай холбоотой хяналт үнэлгээ хийгдээгүй гомдол санал гараагүй |
Мэдээлэл хариуцагч болон захиалагч байгууллагын хүсэлтээр холбогдох этгээдийг худалдан авах ажиллагааны мэргэжил арга зүйн зөвлөгөө зааварчилгаагаар хангасан тухай мэдээлэл |
Эмийн тендерээс бусад худалдан авах ажиллагаа нь АЗДТГ-ын Худалдан авах ажиллагааны газар дээр зарлагддаг ба мэргэжилтнүүд худалдан авах ажиллагааны дагуу бараа, ажил үйлчилгээ нийлүүлэгдэхэд комисст орж ажилладаг. 2023 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа ажил үйлчилгээний төлөвлөгөөг Худалдан авах ажиллагааны газар төлөвлөгөө боловсруулан батлуулж ажиллаж байна. 2023 онд Номгон СЭМТ, Цогт-Овоо СЭМТ, Хүрмэн СЭМТөвийн 15 ортой шинэ эмнэлгийн барилгыг хүлээж авах улсын комисст ажилласан. Манлай, Номгон, Мандал-Овоо СЭМТөвийг алсын зайн, Булган, Хүрмэн, Баяндалай, Ханхонгор СЭМТөвүүдэд ойрын зайн түргэн тусламжийн автомашинаар хангах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар хүлээж авах комисст ажилласан. Мөн сумын Эрүүл мэндийн төвүүдийг нэн шаардлагатай оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах, БОЭТөвд өндөр хүчин чадалтай КТГ-ын аппарат, элэгний өөхлөлт, хатуурал тодорхойлох Фиброскан, умайн хүзүүний хавдар, өвчлөлийг илрүүлэх хиймэл оюу ухаан, колпоскопийн тоног төхөөрөмжийг хүлээж авах комисст ажилласан.
|
Төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн санхүүжилт, хэрэгжилт, явц үр дүн
|
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн 5 дэд хөтөлбөрийг Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэн ажилладаг. Гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр байхгүй болно. Орон нутгаас санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд нь 92-98,9 хувьтай амжилттай хэрэгжүүлсэн байна. үүнд Эрүүл элэг хөтөлбөр150 сая төгрөгийн санхүүжилттай хэрэгжилт 95%, сүү тараг хөтөлбөр 250 сая төгрөгийн санхүүжилттэй 98,9%, харшлын эсрэг хөтөлбөр 50 сая төгрөгийн санхүүжилттэй хэрэгжилт 92,1%, эрүүл шүд -280 сая төгрөгийн санхүүжилттэй хэрэгжилт 94,5%, Эх хүүхдийн хөтөлбөр сая төгрөгийн санхүүжилттэй хэрэгжилт 94,5% тус тус хэрэгжсэн байна.
|
Мэдээлэл хариуцагчийн захиалгаар хийгдсэн судалгаа шинжилгээний ажил, түүний тайлан |
Аймгийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр төлөвлөгөөт 4 судалгааны ажлыг зохион байгуулж, 6000 гаруй иргэдийг судалгаандаа хамруулан судалгааны үр дүнг олон нийтэд мэдээлж, тайлагнаж ажиллаа. Амьсгалын замын өвчлөлийг агаарын бохирдолтой холбон судлах, Өсвөр үеийн электрон тамхины хэрэглээ, Өмнөговь аймгийн Цусны даралт ихсэлт өвчлөл, эрсдэлт хүчин зүйлийн судалгаа зэрэг 3 судалгааны ажлыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний хуралд танилцуулж, сэтгүүлд хэвлүүлсэн. Орон нутгийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 34 хүүхэд, Цогтцэций сумын 16 хүүхдийн цусан дахь хар тугалганы хэмжээг тодорхойлуулах судалгаа хийж гүйцэтгэсэн. Хүүхдийн цусан дахь хар тугалганы хэмжээг НЭМҮТ хор судлалын лабораторид шинжлүүлсэн ба шинжилгээний дүн ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс хэтрээгүй ба дундаж хэмжээ 1.29 мкг/дл байна. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн амьдрах орчноос шалтгаалсан хар тугалганы хэмжээ статистик хамааралгүй байна. Судалгааны зорилтот хүн амд машин, дугуй засвар ажиллуулдаг айлын 11, Гэр хороололд амьдардаг айлын 16, гэр бүлийн гишүүн нь уул уурхайд амьдардаг айлын 13, дулааны цахилгаан станцын ойр амьдардаг айлын 5, Орон сууцад амьдардаг айлын 5 тус тус хүүхдүүд хамрагдсан. Асуумж судалгаагаар бүх хүүхдийн эцэг эх нь хүүхдийн өсөлт болон анхаарал төвлөрөх чадвар, сонсгол чадвар хэвийн гэж хариулсан байна. Судалгаанд ерөнхий боловсролын сургуулийн 2-7 ангийн 6-12 насны хүүхдүүд хамрагдсан байна. Хүйсийн харьцаа эмэгтэй 46%, эрэгтэй 54% байна. Судалгааны ажлыг зохион байгуулахад нийт 2.2 сая төгрөгийг төсөвлөн зарцуулсан. Эмч мэргэжилтнүүдийн нийгмийн эрүүл мэндийн чиглэлээрх судалгаа болох “Төрийн албан хаагчдын халдварт бус өвчлөлийн талаарх судалгаа”,”Ковидын дараах артерийн даралт ихсэлт өвчний эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа”,”Өмнөговь аймгийн 11,12 ангийн сурагчдын чихэвчний хэрэглээ”, “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн дундах агаарын бохирдлын талаарх мэдлэг, хандлага, дадлыг үнэлэх судалгаа”, “ЕБС-ийн 15-19 насныхан бэлгийн боловсрол, эцэг эхийн хадлага нь бэлгийн амьдралд нь хэрхэн нөлөөлж буйг охидын жирэмслэлтийн тохиолдлуудтай уялдуулан судалсан судалгаа”,“Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хүн амын дундах арьс харшлын өвчний тархалтыг тодорхойлох нь” “Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх санамжийг цахим хэлбэрт шилжүүлснээр гарах үр дүн”, “Эмийн гаж нөлөөний талаарх иргэдийн мэдлэг, хандлагыг үнэлсэн судалгаа” “Өсвөр үеийн электрон тамхины хэрэглээ” зэрэг судалгааг танилцуулж, сурталчилгааны эмхэтгэлийг бэлтгэн хэрэглэгчдэд хүргэсэн. Хийгдсэн судалгаа, шинжилгээний ажлын тоо-9
|
Үйлчилгээний төрөл шийдвэрлэх журам, хугацаа, бүрдүүлэх баримт бичиг түүний загвар төлөх төлбөр хураамж зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ, төлбөр төлөх дансны мэдээлэл |
Байгууллагын цахим хуудасны Төрийн үйлчилгээ линк хэсэгт тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэл, эмнэлгийн эмч, мэргэжилтний эмчлэх эрх гэсэн хэсэгт журам, хугацаа, бүрдүүлэх баримт бичиг, түүний төлбөр хураамж, төлбөрийн хэмжээ, мэдээлэл авах мэргэжилтний мэдээлэл, тусгай зөвшөөрөл бүхийн эрүүл мэндийн байгууллагууд, Магадлан итгэмжлэлтэй эмнэлгүүдийн мэдээлэл жагсаалтыг ил тод тавьж мэдээллийг тухай бүр шинэчилж байна. 2023 онд магадлан итгэмжлэлийн зөвшөөрөл сунгасан 3 эрүүл мэндийн байгууллага /Цогт-Овоо СЭМТ, Энхийн хүслэн ӨЭМТ, Ар Үр сувилал/ болон ирэх жил магадлан итгэмжлэлд орох 18 байгууллагын нэрсийг гаргаж, мэдээлэлд оруулсан. Мөн 7 эрүүл мэндийн байгууллагад явцын үнэлгээ хийж, зөвлөмж өгсөн.
|
Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх хүчингүй болгосон тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр хаяг салбар төлөөлөгчийн газар зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хугацаа |
Тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлэл болох тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр хаяг, утасны дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа зэрэг мэдээллийг байгууллагын цахим хуудасны төрийн үйлчилгээ линкний тусгай зөвшөөрөл хэсэгт байршуулж мэдээллийг тухай бүр шинэчлэн ажиллаж байна. Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/383 дугаар Журам шинэчлэн батлах тухай тушаал батлагдан гарсантай холбоотой комиссын бүрэлдэхүүнийг Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/86 дугаар тушаалаар шинэчлэн баталсан. 2023 онд онд Тусгай зөвшөөрлийн комиссын хурлыг 6 удаа хуралдаж, ЭМ-н чиглэлээр шинээр үйл ажиллагаа эрхлэх 15 төсөл (эмийн сан-6, клиник-6, АШМУХ-1, лаборатори-1, шүдний эмнэлэг-1), ЭМБ-н тусгай зөвшөөрөл сунгах 28 хүсэлт (Эмийн сан-19, лаборатори-2, эмнэлэг-6, АШМУХ-1), бусад асуудлаар ирсэн 15 хүсэлт (тусламж үйлчилгээний чиглэл нэмэх, ЭМБ-н байршил солих гэх мэт) нийт 58 асуудлыг хэлэлцсэн. Шинээр үйл ажиллагаа эрхлэх 15 төсөлд хэрэгцээний үнэлгээ хийж 3 төсөлд тусгай зөвшөөрөл шинээр олгож (АШМУХ-1, эмийн сан-2), 25 эмнэлэг, эмийн сангийн тусгай зөвшөөрлийг сунгаж, 1 лаборатори , 2 эмийн сангийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, 1 эмийн сангийн ТЗ-г цуцалж, 18 ТЗ-н сунгаж, 1 ЭМБ-н ТЗ-г түдгэлзүүлсэн тухай шийдвэрийг гаргаж, ТЗК-н хурлаас гарсан шийдвэрийг ЭМГД- 6 удаагийн тушаалаар баталж, ТЗК-н 50 зөвлөмж тоотыг гарган ЭМБ-д хүргүүлсэн байна. Комиссын даргын баталсан 3 удаагийн удирдамжийн дагуу 7 эрүүл мэндийн байгууллагад шинжээч ажиллуулж үнэлгээ дүгнэлт гаргасан. ТЗК-с хийсэн хяналт үнэлгээний тоо- 45
|
Олон нийтээр хэлэлцүүлж санал авч байгаа хууль тогтоомж болон захиргааны хэм хэмжээний актын төсөл, тэдгээрийн танилцуулга холбогдох судалгаа бусад байгууллага, иргэнээс өгсөн санал |
Эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг үнэлэх журмын төслийг мэргэжилтнүүдээс санал авч шинэчлэн боловсруулж, удирдлагын багын хурлаар хэлэлцүүлэн ЭМГ-н даргын А/59 тоот тушаалаар баталгаажуулан эмнэлгүүдэд хүргэсэн ба байгууллагын цахим хуудсанд байршуулсан. Мөн байгууллагын албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга тогтоол журмын дагуу болгох зорилгоор ЗГХЭГ-н даргын 98 дугаар тушаалын дагуу байгууллага дээр үнэлгээний багийг байгуулж, үнэлэх болон үнэлгээний багийн ажиллах журмыг боловсруулан нийт ажилчдад сургалт зохион байгуулах, батлуулсан тушаалыг цахим хуудсанд байршуулсан. ЭМЯамнаас ирүүлсэн Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам,Үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах журам”-ын төсөлд тус тус санал өгч ажилласан.
|
Эзэмшиж байгаа оюуны өмчийн эрхийн жагсаалт |
байхгүй
|
Хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэрийн явцын талаарх мэдээлэл |
Аймгийн Засаг даргын захирамжаар албан конторын зориулалтаар 600м2 талбай бүхий 15,000,000 төгрөгийн газрын эзэмших гэрчилгээг 2021 оны 09 сард шинээр нэмж бүртгэсэн боловч Аймгийн Засаг даргын 2023.11.17-ны өдрийн А/2133 дугаар захирамжаар гэрээг цуцлах тухай шийдвэрийн дагуу эзэмшилд байгаа газрыг данснаас хасаж тайлагнасан.
|
Мэдээлэл хариуцагчийн эзэмшиж байгаа газрын мэдээлэл |
Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан Эрүүл мэндийн газрын дансанд бүртгэлтэй 4 газрыг газар эзэмших гэрээний дагуу 15 жилийн хугацаанд ашиглах албан конторын барилгын зориулалтай нийт 31203 м2 талбай бүхий 780,075,000 төгрөгийн үнийн дүнтэй газрыг үндсэн хөрөнгөнд бүртгэн эзэмшиж байна
|
Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн нэр хаяг дүрэм, үйл ажиллагааны чиглэл, эрх бүхий этгээдийн оруулсан хөрөнгийн хувь хэмжээ, ашиг алдагдлын тайлан, нэгдсэн төсөвт төлсөн татварын хэмжээ, ногдол ашиг
|
Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээд байхгүй. |
Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн тэдгээрийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагын эцэг эхийн нэр, өөрийн нэр, авч байгаа цалин хөлс, урамшууллын дүн албаны цахим шуудангийн хаяг, тухайн хуулийн этгээдийн удирдлагад тавигдах шаардлага удирдлагыг сонгон шалгаруулах журам, сонгон шалгаруулах ажиллагааны тов, сонгон шалгаруулалтад оролцогчдын талаарх мэдээлэл
|
Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээд байхгүй. |
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хүн хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх хувьчлах төсвийн хөрөнгийн ашиглалт болон түүнийг ашиглалтаас гаргах, ашиглалтаас гаргаснаас орсон орлогын талаарх мэдээлэл
|
Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээд байхгүй. |
Мэдээлэл хариуцагчийн явуулж байгаа үйл ажиллагаа, үйлдвэрлэл үйлчилгээ, ашиглаж байгаа техник технологийн хүн мал амьтны эрүүл мэнд байгаль орчинд үзүүлэх буюу үзүүлж байгаа нөлөөллийн талаарх мэдээлэл
|
хамааралгүй |
Барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт |
Улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн салбарт баригдаж байгаа эмнэлгийн барилгыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Онцгой байдлын газар, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Өмнөд бүсийн цахилгаан түгээх ТӨХК, Дулааны цахилгаан станц ТӨХК болон захиалагч талаас Эрүүл мэндийн газар, АЗДТГазар гэх мэт холбогдох байгууллагын мэргэжлийн багийг томилж хүлээн авч байна. 2023 онд Номгон, Хүрмэн, Цогт-Овоо СЭМТ-ийн 15 ортой эмнэлгийн барилгад улсын комисс ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр хүлээн авч ашиглалтад оруулаад байна.
|
Ашигт малтмалын тухай хуулийн 42-р зүйлд заасны дагуу байгаль орчныг хамгаалах уурхай ашиглах, үйлдв<
|