2020 оны 01 сарын 16-ны өдрийн байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 8%-ийг эзэлж байна.
Өмнөговь аймгийн Засаг даргын А/14 захирамжийн хүрээнд ЭМГ-аас 72 ААН албан байгууллагын 900 албан хаагч ажилчидад томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж 21 төрлийн 3380ш сурталчилгааны материалыг олон нийтийн газар, байгууллагуудын мэдээллийн самбар, орох хэсэгт нааж байршуулсан. 15 сумын эрүүл мэндийн байгууллагын эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд томуу, томуу төст өвчний үед авах арга хэмжээ, БНХАУ-д гарсан уушигны хатгалгаа өвчний талаар 3 удаа теле сургалт зохион байгуулж 150 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон. Өмнөговь аймгийн хэмжээнд 10.000 маскыг ЭМБ, ААН, Албан байгууллага, ард иргэдэд тарааж, 20 үйлчилгээний байгууллагын ажилчин, үйлчлэгч, худалдагч нарт томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, ард иргэдэд маск зүүж үйлчлэхийг уриалсан. Эрүүл мэндийн газрын цахим хуудсанд томуутай холбоотой 45 зөвлөгөө, зөвлөмж оруулж давхардсан тоогоор 58108 хүний хандалтыг авсан байна.