Улирлын томуу, томуугийн цартахлын хүндрэлийн үнэлгээ (УТТЦХҮ)-гээр ТТӨ-ий тархалт аймгийн хэмжээнд “АЛАГ ЦООГ” түвшинд байна. Эрүүл мэндийн байгууллагуудын шуурхай хурлаас дараах шийдвэрийг гаргалаа.
1. Сум, Өрхийн Эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл, амралтын өдөр Бямба гаригт 10:00-16:00 хүртэл ажиллах
2. Даланзадгад сумын эмийн сангууд 22:00-24.00 цаг хүртэл ажиллах
3. Эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлзүйн тандалтыг өдөр бүр хийх
4. Түргэн тусламжийн машин, эмч нарын тоог нэмэгдүүлэх зохион байгуулалтыг хийх
5. Эрүүл мэндийн байгууллагуудын нөөцийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх



