Орон нутгаас БОЭТ-д сүүлийн жилүүдэд хийгдсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилттэй танилцаж, 2026 онд хийгдэх хөрөнгө оруулалтын талаар эмнэлгийн эмч ажилчдад мэдээлэл өглөө.
БОЭТ-ийн зүрхний ангиографийн эмч нар бүрэн бэлтгэгдэж зүрхний титэм судасны оношилгоо эмчилгээг орон нутагтаа бие даан үзүүлж байна.
Түүнчлэн өнөөдөр Чих хамар хоолойн эмч нар орон нутагтаа анх удаа хамрын таславчийн мэс заслыг бие даан амжилттай хийж, иргэдэд үзүүлэх нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж байна.



