Баярын хуралд аймгийн удирдлагууд, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгчид оролцлоо.
Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Дархан, Орхон аймаг, Улаанбаатар хот, Багануур, Налайх дүүргээс нийтдээ 160 орчим төгсөгчид хүрэлцэн ирлээ. Энэхүү уулзалт арга хэмжээгээр бүсийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага судлах, санал солилцох үйл ажиллагаануудыг зохион байгуулагдахаас гадна спортын уралдаан тэмцээн зохион байгуулагдах юм. Чуулга уулзалтад оролцогчдод амжилт хүсье.