Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Орон нутгаас асран хамгаалагчдын талаар баримтлах бодлогын баримт бичиг батлах тухай” тогтоол, Аймгийн засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөр, “Эрүүл шүд” дэд хөтөлбөрийн хүрээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг асарч буй асран хамгаалагчдын эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Асран хамгаалагчдын шүдний үзлэг” арга хэмжээг Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, “Говь дент” шүдний эмнэлэгтэй хамтарч зохион байгуулахаар боллоо. Иймд та бүхэн шүдний үзлэгтээ идэвхтэй хамрагдана уу.