Өмнөговь аймгийн ЗДТГ, Оюу Толгой, Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр "Томуу, томуу төст өвчний үед нэн шаардлагатай багаж тоног төхөөрөмж"-өөр хангах хандив, тусламжийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 8 төрлийн тоног төхөөрөмжийг БОЭТ-ийн дарга Я.Болдбаатарт, сум өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай 26 төрлийн тоног төхөөрөмжийг ЭМГ-ын газрын дарга Ц.Өнөржаргалд гардуулан өглөө.