COVID-19 вирусийн халдварын тархалтын улмаас иргэд, олон нийтийн сэтгэл санаа хямарч, сэтгэлзүйн асуудал тулгарвал СЭМҮТ-ийн 18002000 утсанд хандах боломжтой. Тус эмнэлгийн мэргэжилтнүүд 24 цагаар сэтгэлзүйн дэмжлэг хүссэн бүх хүнд зөвлөгөө өгч байгаа юм.