ДАРЦАГТ АЯНЫГ ШИЛЖҮҮЛЛЭЭ
Гэр бүлийн хѳгжлийг дэмжих жилийн хүрээнд ГБХЗХГ-с зохион байгуулж буй "Аз жаргалтай гэр бүл амжилтын үндэс" дарцагт аяныг ХХҮГ-с хүлээн авч аяны хүрээнд хийх ажлын тѳлѳвлѳгѳѳ боловсруулан хэрэгжүүлж, амжилттай зохион байгуулж дараагийн байгууллага болох АЗДТГ-т хүлээлгэн ѳглѳѳ. Улс даяар зарласан Гамшигийн бэлэн байдлын сургуулилтын 72 цагийн ѳндѳржүүлсэн бэлэн байдалд ажилласан ч, дарцагт аяны ажлыг цалгардуулалгүй дараах ажлуудыг хэрэгжүүллээ. Үүнд:
1. Аяны хүрээний чиглэлийн дагуу 10 зорилтын хүрээнд 22 арга хэмжээ тѳлѳвлѳн хэрэгжүүлж эхлэв.
2. Заавал хѳгжих зорилтот ѳрхийн аж амьдралтай танилцаж, ар гэртэй нь хамтран "Зорилтот ѳрхийг хѳгжүүлэх тѳлѳвлѳгѳѳ" гаргав.
3. Албан хаагчдын ар гэрийн судалгааны сан бүрдүүлж, баяжуулан, судалгаанд үндэслэн албан хаагчдын ар гэрийг хѳгжүүлэх "Хѳгжлийн хѳтѳлбѳр" боловсруулав.
4. "Хэлтсийн нэрэмжит сар" уламжлалт арга хэмжээгээр сар болгон албан хаагчдын ар гэрт бодит дэмжлэг тусламж үзүүлж байгаа бѳгѳѳд энэ сард хашаандаа анх удаа ногоо тарихаар зэхэж буй албан хаагчдаа ногооны талбайг нь хагалах, хамарлах, хүлэмж угсрах, үр суулгах г.м томоохон ажлыг хийж дэмжив.
5. Албан хаагчдын хүүхдүүдийн дунд "Эрүүл аз жаргалтай гэр бүл" эссэ бичлэг, зохион бичлэг, зураг, уран уншлага 4 тѳрлѳѳр зохион байгуулж байна.
6. "Цахим хэрэглээг багасгая" уриатай соронзон наалт бүхий "Гэр" дүрэм боловсруулж албан хаагчиддаа түгээв.
7. "Манай гэр бүл" номыг 6-18 насны 24 хүүхдэд авч ѳгѳн "Энэ номын тухай" арга хэмжээг эхлүүлээд байна
8. Хүүхдийн ѳрѳѳг ѳргѳжүүлэн тохижуулж, номын сангийн баяжилт хийж, албан хаагчдын хүүхдүүдийн дунд "Ном солилцоо" арга хэмжээг эхлүүлээд байна. Энэхүү арга хэмжээгээр хүүхэд бүр уншсан номын тэмдэглэл хѳтлѳх, хамгийн үр дүнтэй уншсан хүүхдийг жилийн эцэст шалгаруулж урамшуулах юм.
9. Гэр бүлийн үнэ цэнэ, гэр бүлийн хѳгжлийн талаар сургалт хийх, спортын тэмцээн зохиохоор бэлтгэл ажлаа хангасан.
10. Олон жил тогтвортой, үр дүнтэй ажилласан манлайлагч албан хаагчаа алдаршуулах, ажлын арвин туршлага, ур чадварыг залуу хойч үед сурталчлах ажлууд хийгдэхээр бэлтгэл хангагдсан.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН
ЭЦЭГ ЭХИЙН ЗѲВЛѲЛ