Говь нутгийнхаа хүн амын эрүүл мэндийг хамгаалах ариун үйлст цаг наргүй зүтгэн яваа үе үеийн эмч, эмнэлгийн дээд мэргэжилтнүүддээ зориулан , “ЭМЧ ТАНААРАА БАХАРХЪЯ” баярын хурлыг зохион байгууллаа.
Баярын өдрийг тохиолдуулан аймаг, орон нутагтаа үр бүтээлтэй, хариуцлагатай ажиллаж, эрүүл мэндийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулсан эмч, эмнэлгийн дээд мэргэжилтнүүдэд аймаг, орон болон салбарын шагналыг гардууллаа. Мөн Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн салбараас төрөн гарсан хүндэт гавьяат эмч нартаа хүндэтгэл үзүүллээ.
Хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах хариуцлагатай үйлсэд мэдлэг, ур чадвар, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй нийт эмч, мэргэжилтнүүд Та бүхэндээ Дэлхийн эмч нарын эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе.



