Говийн Оюу Хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр “Өмнөговь аймгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд "Диабетийн төв" байгуулах, эмч сувилагчийг сургаж мэргэшүүлэх, хоол шим тэжээлийн сургалт мэдээллийн гарын авлагаар хангасан. Тус төвийн нээлт өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдлаа.


