Хүн амыг хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, тогтмол идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээлэх эрүүл зан үйл, хандлага төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бүх нийтээрээ дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх, дугуйн соёлыг төлөвшүүлэх аяны арга хэмжээг зохион байгуулж байна.
Хугацаа: 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр
Ач холбогдол:
Дугуй унаснаар эрүүл мэнд, амьдралдаа эерэг нөлөө үзүүлж, асар их хэмжээний ашиг тусыг өөртөө болон хүрээлэн буй орчноосоо мэдрэх боломжтой. Унадаг дугуй унах нь эрүүл мэндэд дараах ач тустай.
Үүнд:
Дугуй унах нь зүрх судас, амьсгалын замын тогтолцоонд сайнаар нөлөөлдөг.
Цэвэр агаарт дугуй унаснаар уушги бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлдэг
Биеийн доод хэсгийн булчин болох гуя, шилбэ, нурууны булчинг чангалж өгдөг
Дугуй нь унах нь гүйхээс илүү калори шатаадаг.
Хэрэв суудал дээрээ биеэ цэх, гэдгэр байлгаж, зөв жийвэл хэвлийн булчинг ч чангалж өгөх ач тустай