Аймгийн “Эх хүүхдийн эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд жирэмсэн эхчүүдийн эмийн эмчилгээний үр нөлөөг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, клиник эм зүйчдийн эмнэл зүйн эм судлалын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх зорилгоор практикт суурилсан ажлын байрны сургалтыг БОЭТ-ийн хүүхэд, дотор, төрөх, жирэмсэн эхчүүдийн тасгуудад 2020 оны 5 сарын 25-28-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтыг АУ-ын магистр, клиникийн профессор, клиникийн эм судлаач, магадлан итгэмжлэлийн шинжээч, дотрын тэргүүлэх зэрэгтэй их эмч Ш.Энхтуяа удирдан БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн 20, дотрын тасгийн 42, жирэмсэн эхчүүд, төрөх нярай тасгийн 37 өвчний түүхэнд үнэлгээ хийж, 16 эмч мэргэжилтэнд ажлын байрны сургалт зохион байгууллаа. Мөн сумын эрүүл мэндийн төвд теле хэлбэрээр, эмийн сан, хувийн хэвшлийн эмнэлгүүд, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдэд Антибиотик, вирусийн эсрэг эмийн эмчилгээ, үр нөлөөг сайжруулах, эмийн гаж нөлөө анафилаксийн шокын үеийн хариу арга хэмжээ сэдвээр сургалтыг 1 удаа зохион байгууллаа.