“ЭМ ЗҮЙН ТУСЛАМЖ ҮЙЧИЛГЭЭНД ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭЕ” эм хангамжийн байгууллагын дотоод хяналт, эмийн чанар аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Насан туршийн боловсролын төвтэй хамтран зохион байгууллаа. Сургалтаар эм зүйн тусламж үйлчилгээний бодлогын хэрэгжилт, эм эмнэлгийн хэрэгслийн чанарын аюулгүй байдлын дотоод хяналтын үйл ажиллагаа, эмийн зохистой хэрэглээ, жороор олгох үйл ажиллагааг сайжруулах мэргэжил арга зүйн зөвлөмж, хууль эрх зүйн талаарх мэдээллийг өгч, харилцан санал солилцлоо.