Эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, чанарын арга хэрэгслийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн чанарын холбооны сургагч багш Оюунчимэг багшийг урьж БОЭТ дээр ажиллаж байна. Өнөөдөр 36 мэргэжилтэн хамруулан сургалт зохион байгуулж байна. Маргааш тасгуудын чанарын багуудын үйл ажиллагаанд үнэлгээ өгч, зөвлөмжөөр хангах төлөвлөгөөтэй байна.