Монголын Эрүүл Мэндийн Чанарын Холбооны гишүүн, чанарын сургагч багш М.Оюунчимэг-ийг зөвлөх багшаар урьж, 2019 оны 02 сарын 17-ны өдрөөс 24-ний өдөр хүртэл 5 хоног орон нутагт ажиллуулж байна.
Өнөөдөр Цогтцэций суманд Ханбогд, Цогтцэций СДЭ, Гурвантэс СЭМТ, Энэрэхүй Ухаан ӨЭМТ-ийн чанарын алба, багийн нийт 20 эмч, мэргэжилтэнг хамруулан, онол, практик хосолсон сургалт, чанарын алба, багийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, зөвлөмж өгч ажиллаж байна.