Улсын их хурлын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы санаачлагаар зохион байгуулагдаж буй говийн бүсийн шилдэг эрүүл мэндийн байгууллага шалгаруулах “ЭРҮҮЛ ЭНХИЙН ҮЙЛСТЭН 2026” арга хэмжээ Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд Говийн бүсийн аймгууд болох Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын шилдэг баг, хамт олон оролцож байгаагаар онцлог юм.
Эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж буй технологи, эмч эмнэлгийн ажилтнуудын ур чадвар, үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл зэрэг олон шалгуурыг харгалзан шилдэг баг хамт олныг шалгаруулж шагнаж урамшууллаа.
Арга хэмжээнд УИХ-ын гишүүн ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Н.Энхбат нар оролцлоо.
•Лавлагаа шатлалын шилдэг хамт олноор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг
•Анхан шатны шилдэг хамт олноор Өмнөговь аймгийн Сэврэй сумын Эрүүл мэндийн төв
•Эмнэл зүйн шилдэг баг - Өмнөговь аймгийн БОЭТ- ийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг
•Яаралтай тусламжийн шилдэг баг - Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг
•Сувилахуйн шилдэг баг - Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн алба
•Уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээний шилдэг баг - Дундговь аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг
•Эм зүйн шилдэг баг - Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эм зүйн алба
•Үйл онош зүйн шилдэг баг - Өмнөговь аймгийн БОЭТ-ийн Дүрс оношилгооны тасаг
•Шилдгийн шилдэг баг, хамт олон - Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг шалгарч шагналаа гардан авлаа.




