"Эрүүл шүд" орон нутгийн дэд хөтөлбөрийн хүрээнд 1-5 дугаар ангийн сурагчдын амны хөндийг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж ЭМГазар, хувийн болон СЭМТ-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж батламж гардууллаа.
Мөн СЗДТГ, боловсролын байгууллагын дарга эрхлэгч нартай уулзаж "Эрүүл ирээдүй-Итгэлтэй инээмсэглэл" аянд 1-5 ангийн хүүхдийн хамрагдалт, эмчилгээний дараах зөвлөгөө зөвлөмжийг хүргэх ажилд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.