Үйлчлүүлэгчийн Аюулгүй Байдлын Дэлхийн Өдрийн зорилт
• Үйлчлүүлэгчийн болон эрүүл мэндийн ажилтны аюулгүй байдлын харилцан хамаарлын талаар олон нийт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, шийдвэр гаргагчид, эрүүл мэндийн ажилтны мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх,
• Эрүүл мэндийн ажилтан, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах,
• Ковид-19 цартахлын үед ажиллаж буй эрүүл мэндийн ажилтны хөдөлмөр, зүтгэлийг зохих ёсоор үнэлэх;
Уриалга Дэлхийн хэмжээнд Ковид-19 цартахлын улмаас эрүүл мэндийн ажилтнуудад томоохон бэрхшээлүүд тулгарч байна.
Сэтгэлзүйн болон ажлын ачаалал ихтэй орчинд ажиллах нь тэдний аюулгүй байдлын эрсдлийг нэмэгдүүлж байгаагаас гадна халдвар авах, эрүүл мэндийн байгууллагад цартахлын дэгдэлт гарах, хувийн хамгаалах хэрэгслэл ашиглах дүрмийг буруу мөрдөх, халдвараас урьдчилан сэргийлэх, хянах бусад арга хэмжээг дутуу авах зэргээр өвчтөнийг ч, өөрийгөө ч эрсдэлд учруулж болзошгүй нөхцөл байдал үүсч байна.
Олон оронд эрүүл мэндийн ажилтнууд халдвар авах, хүчирхийлэл, осол гэмтэл, гутаан доромжлолд өртөх, өвдөх, түүгээр ч зогсохгүй амь насаа алдах эрсдэлтэй тулгарч байна.