Шинэ төгсөгчид болон шинээр ажилд орж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд төрийн албаны болон эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны тухай ерөнхий ойлголтыг өгөх, багаар ажиллах чадварт суралцуулах, амжилттай ажиллахад чиглүүлэх зорилгоор “Шинэ эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чиглүүлэх” сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Тус сургалтад Бүсийн оношилгоо эмчилгээний төв, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 30 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.
Сургалтад Эрүүл мэндийн газрын дарга, хэлтсийн дарга нар, холбогдох мэргэжилтнүүд болон Бүсийн оношилгоо Эмчилгээний төв, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Зоонозын өвчин судлалын төв тус тус танилцуулга мэдээлэл өгч ажиллалаа.



