✅ Сумын Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Зоонозын өвчин судлалын төв, “Говь дент анхны цахиур” төв, "Итгэлтэй амьдрал" төв, Энэрэл хүний хөгжлийн төв 2025 оны тайлангаа танилцуулж мөн бодлогын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцууллаа.
✅ Тайлангийн хурлаар 2025 оны салбарын хэмжээнд эмчилгээ оношилгооны нэвтрүүлсэн шинэ технологи, ололт амжилт, анхаарах асуудал цаашид 2026 онд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах, эрүүл мэндийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах асуудлыг хэлэлцлээ.
✅ Эрүүл мэндийн байгууллагууд харилцан бие биеэсээ хийж хэрэгжүүлсэн шинэ дэвшил, сайн туршлагаа хуваалцах зэргээр тайлангийн хурал амжилттай зохион байгуулагдлаа.



