Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газраас олгох эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох /сунгах/ төрийн үйлчилгээг License.mn цахим системээр дамжуулан үзүүлж эхэллээ. Иймд шинээр тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээд болон тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллагууд зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг Нэвтрэлтийн нэгдсэн системийн бүртгэлээрээ дамжуулан Зөвшөөрлийн цахим системийн зааврын дагуу хүсэлтээ илгээнэ үү. Хүсэлт илгээх зааврыг https://license.mn/api/file/view/123310 дарж үзнэ үү