Эрүүл мэндийн статистикийн тогтолцоог хөгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэглэгчдийг статистикийн мэдээллээр хангах, дүн бүртгэгч-бичиг хэрэг нарт зориулсан и-оффис программ ашиглалтыг салбарын түвшинд сайжруулах, мэдлэг сэргээх, чадавхжуулах сургалтыг БОЭТ, СДЭ, СӨЭМТ-ийн дүн бүртгэгч нар, Эрүүл мэндийн газрын албан хаагчдыг хамруулан амжилтай зохион байгууллаа.
ЭМГ-ын дарга Ц.Өнөржаргал сургалтыг нээж үг хэлэхдээ “Бичиг тоотын хариу гэдэг бол тухайн байгууллага, албан хаагчийн салбартаа хандаж буй хандлага. Мэдээлэл цаг минутаар хэмжигддэг, мэдээллийг үнэн бодитой шуурхай хүргэх нь дүн бүртгэгч нарын үүрэг. Дүн бүртгэлийг “амьд” болго. Бид өнгөрсөн хугацаанд тоон дээр ажилласан. Одоо чанарт анхаарна. Тоон үзүүлэлтийг хариуцлагатай холбоно. Эрүүл мэндийн салбар “Хэнийг ч орхигдуулахгүй” зарчимд тулгуурлаж үйл ажиллагаа явуулна гэдгийг анхаарууллаа. Мөн бүх байгууллага албан хаагчдаа хурууны хээгээр бүртгэдэг болох, салбарынхаа тоон мэдээллийг улирал бүр иргэд олон нийтэд хүргэж байх, сумын дарга нараа 5-10 жилийн нотолгоотой статистик мэдээллээр хангаж шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх, өөрсдийн ажлаа бусдад ойлгуулах, эмнэлгийн хаалгаар орж ирсэн хүнд үйлчлэх хүнээр хязгаарлахгүй, машинаа бариад явж байгаа жолооч, хүүхдээ хараад гэртээ сууж эмэгтэйн эрүүл мэндэд анхаарах хэрэгтэйг” үүрэг болгов.
Салбарын хэмжээнд анхаарал татсан асуудал нь охидын жирэмслэлт, БЗДХӨ байгаа нь өсвөр үеийнхэнд бэлгийн эрүүл мэндийн цогц боловсролыг олгох, 20--оос доош насны залуучуудын гэр бүл төлөвлөлтийг сайжруулж, үр хөндөлтийг бууруулах, өсвөр үеийнхэн гаднын, бусдын ямар нэгэн хүчирхийлэлд өртөх, янз бүрийн хүмүүжил боловсролын доголдолд орох гээд олон сөрөг үр дагаврууд гарч байгаа.Энэ бүгдийг засаж залруулж, ирээдүйн монгол орны төлөвшсөн, чадварлаг, эрүүл саруул иргэдийг бий болгоход бидний хамтын ажиллагаа хамгийн чухал учир Цагдаагийн газар, ХГБХГ-тай хамтран ажиллахаар боллоо.