✅“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл шүд” хөтөлбөр хэрэгждэг бөгөөд Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуулийн 9-12 насны сурагчдын дунд “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж, 2 сургуулийн 18 багшийн удирдлага дор 9 багийн 72 сурагч амжилттай оролцлоо.
✅“Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн нь сурагчдын амны хөндийн боловсролыг дээшлүүлэх, шүдээ зөв угаах аргачлалыг эзэмшүүлэх, шүдээ тогтмол угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, сурталчлах зорилготой юм.


