Үзлэгт хамрагдсан хүүхдээс 134 хүүхэд буюу 79.7% бүрэн эрүүлжсэн. Нийт цоорлоос хамгаалж ховил битүүлэх ломбо 103 хүүхдийн 533 шүд,
цоорол зогсоох түрхлэг 29 хүүхдийн 47 шүд,
шүд авалт 26 г хийж,
76 хүүхдийн 135 шүд ломбодсон байна. Үзлэгийн өмнө нийт хүүхдүүдийн дундах шүд цоорох өвчний тархалт 62% тай байсан бол үзлэг эмчилгээний дараа цоорлын тархалт 20% болж буурсан үр дүнтэй ажилласан байна. Онцгойлон хэлэхэд Манлай сумын 1-5 ангийн сурагчдын амны хөндийн эрүүл ахуй харьцангуй сайн, шүдний цоорол бага байлаа. Энэ нь тус сумын ЭМТ-н хамт олон жил бүр шүдний эмч авч ажиллуулан эрүүлжүүлэх үйл ажиллагааг тогтмолжуулсантай холбоотой байна.
Мөн хамрагдсан хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдэд зөвөлгөө өгч ажиллаа. Хамтран ажилласан Манлай сумын ЭМТ- ийн хамт олон баярлалаа.