"Эрүүл шүд" хөтөлбөрийн явуулын үзлэг Мандал-Овоо суманд 2 өдрийн хугацаанд хамрагдвал зохих 97 хүүхдээс 74.2% -ыг хамруулсан. Үзлэгт хамрагдсан 72 хүүхдийн 51.3% нь бүрэн эрүүлжсэн. Цоорлоос хамгаалах ломбо 57 хүүхдийн 264 шүдэнд, цоорол зогсоох түрхлэг эмчилгээг 31 хүүхдийн 60 шүдэнд, эмчилгээний ломбо 44 хүүхдийн 100 шүдэнд эмчилгээ хийж 22 хүүхдийн 35 шүд авсан. Хамтран ажилласан СЭМТ, ЕБС-ын эрүүл мэнд биологийн багш хамт олонд баярлалаа.