"Эрүүл шүд" орон нутгийн дэд хөтөлбөрийн 1-5 дугаар ангийн сурагчдын амны хөндий шүдний үзлэг, эмчилгээний явуулын үзлэг Гурван тэс суманд 10 өдрийн хугацаанд хамрагдвал зохих нийт 521 хүүхдээс 419 хүүхэд , 80.4 хувьтай харагдлаа. Үзлэгт хамрагдсан хүүхдүүдээс 269 хүүхэд буюу 64 хувь нь бүрэн эрүүлжсэн. Нийт цоорлоос хамгаалж ховил битүүлэх ломбо 240 хүүхдийн 900 шүд, цоорол зогсоох түрхлэг 135 хүүхдийн 328 шүд, шүд авалт 241- ийг хийж, 287 хүүхдийн 680 шүд ломбодсон байна. Үзлэгийн өмнө нийт хүүхдүүдийн дундах шүд цоорох өвчний тархалт 83% тай байсан бол үзлэг эмчилгээний дараа цоорлын тархалт 52% болж буурсан үр дүнтэй ажилласан байна. Мөн хамрагдсан хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдэд зөвөлгөө , сургалтын материал өгч ажиллаа.