"Эрүүл шүд" орон нутгийн дэд хөтөлбөрийн 1-5 дугаар ангийн сурагчдын амны хөндий шүдний үзлэг, эмчилгээний явуулын үзлэг Сэврэй суманд 3 өдрийн хугацаанд хамрагдвал зохих нийт 129 хүүхдээс 118 хүүхэд , 91 хувьтай харагдлаа. Үзлэгт хамрагдсан хүүхдээс 82 хүүхэд буюу 69.4 хувь нь бүрэн эрүүлжсэн. Нийт цоорлоос хамгаалж ховил битүүлэх ломбо 81 хүүхдийн 298 шүд, цоорол зогсоох түрхлэг 33 хүүхдийн 70 шүд, шүд авалт 49-ийг хийж, 66 хүүхдийн 135 шүд ломбодсон байна. Үзлэгийн өмнө нийт хүүхдүүдийн дундах шүд цоорох өвчний тархалт 77.5 % тай байсан бол үзлэг эмчилгээний дараа цоорлын тархалт 58,9 % болж буурсан үр дүнтэй ажилласан байна. Мөн хамрагдсан хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдэд зөвөлгөө, сургалтын материал өгч ажиллаа.