✅ "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд Оюу толгой ХХК, Говийн оюу хөгжлийг дэмжих сантай хамтран "Өмнөговь аймгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих" хөтөлбөрийг санхүүжүүлэн, хамтран хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
✅Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Баяндалай, Баян-овоо, Манлай, Булган, Цогт-Цэций, Гурвантэс, Ханбогд суманд зүрхний эмчийн үзлэг оношилгоо, шинжилгээг 2024.08.28-2024.10.28 хүртэлх хугацаанд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
✅2024 оны 08 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Булган сумын иргэдэд үзлэг оношилгоо, шинжилгээг зохион байгуулах тул иргэд олон нийт идэвхтэй хамрагдахыг хүсье.
✅Дараагийн сумдын үзлэг зохион байгуулах хугацааг 7 -оос доошгүй хоногийн өмнө иргэд олон нийтэд мэдээлэх болно.
Зохион байгуулагч:
Эрүүл мэндийн газар
Бүсийн оношилгоо эмчилгээний төв
Сумын эрүүл мэндийн төвүүд
Хугацаа: 2024.08.28-2024.10.28