Эрүүл мэндийн газар, Зооноз Өвчин судлалын төвийн эмч, мэргэжилтнүүд хамтран шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээний сургууль цэцэрлэгийн эмч болон эмчгүй байгуулагын багш эрхлэгч нарт “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, чадавхийг нэмэгдүүлэх” сэдэвт сургалтыг зохион байгуулж нийт 33 байгууллагын 35 хүн оролцож, Коронавирус (COVID-19)-ын халдварын үед хүүхдэд шаардлагатай хоол хүнс, халдварын сэргийлэлт хяналт, тусгаарлах байранд тавигдах шаардлага, Орчны цэвэрлэгээ үйлчилгээ, халдваргүйтгэл, гал тогоонд анхаарал асуудал зэрэг олон асуудлаар санал солилцон мэдээллээр хангалаа.