Ханбогд сумын нутагт байрлах Оюу толгой ХХК-д аймгийн онцгой комиссын төлөөлөн аймгийн ЭМГ, МХГ, ОБГазар, Ханбогд сумын онцгой комиссын төлөөлөл ажиллан, олон үр дүнд гарч, олон үр дүн хүлээгдэж байна.Үүнд:
1.Нийт ажилчидын дунд "100% маск" арга хэмжээ өрнүүлэн, нийтийн үйлчилгээний газрууд, Мазаалай хоолны газар, фитнес клуб зэрэг газарт маскгүй бол нэвтрүүлэхгүй байх тусгай хяналтын тогтолцоо бий болсон
2.Ажлын байрны бүх цэгүүд, бие засах газруудад гар ариутгалын бодис байрлуулсан
3.Шуурхай штаб байгуулж, 10 хүний бүрэлдэхүүнтэй эргүүлийн баг гаргасан
4.Өөрийн сайтын түвшинд болзошгүй эрсдэлийн үнэлгээ хийж тусгайлсан арга хэмжээг дахин төлөвлөх
5.Баяжмалын жолооч нар тусдаа байрлаж, тусдаа хооллож, хамгаалалтын иж бүрэн өмсгөл, маскнууд, хоол /хятад улсад хооллохгүй/, гар ариутгалыг бодис зэргээр бүрэн хангагдсан, эрсдэлээс сэргийлэх заавар зөвлөмж өгч хэвшсэнийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх
6.Сүүлийн 14 хоногт БНСУлсаар дамжин ирсэн гадаад ажилчдыг бусад ажилчдаас тусгаарлах
7.Гадаадаас ирэх ажилчдыг 3 сарын 30 хүртэл хойшлуулах,
8.Нисэх буудалд хэт төвлөрөл үүсэхээс сэргийлж нислэг хоорондын зайг холдуулах
9.Ажилчдын дунд тогтмол үнэн зөв мэдээлэл хүргэх
10. Аймгийн шуурхай штабт өдөр бүрийн 11 цагт мэдээлэл өгч байх
11. SOS эмнэлгийн үйл ажиллагааг халдвар хамгаалал, иргэдийн эрүүл мэндийн боловсрол олгох, бусад хяналтын үйл ажиллагаанд оролцуулах
12. Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангалтыг нэмэгдүүлэх, талбарын дадлага сургалт хийх
13. Болзошгүй үед ашиглах ажиглалт болон тусгаарлах байруудыг тусгайлан бэлдэж, бэлэн байдлыг хангуулах
14.Сайтын түвшинд халдвар хамгаалал, ариутгалын үйл ажиллагааг стандартын дагуу хийж ажиллах зэрэг олон үйл ажиллагааг одоогоос илүү чанартай хийж гүйцэтгэн, гүйцэтгэлийн хяналтыг 2020 оны 03 сарын 03 нд дахин хийлгэхээр тохирлоо.