Хөгжим хүнийг тайвшруулах чухал нөлөөтэй. Ямар нэгэн хөгжим сонсоод хүн бүр өөрөө өөрийнхөөрөө мэдэрч, хүлээж авдаг. Тэр ч утгаараа өөрийгөө чагнах, өөртэйгөө ярилцах боломж бүрддэг. Хөгжим эмчилгээ нь өөр төрлийн эмчилгээний үр дүнг сайжруулдаг. Ялангуяа хавдрын онош сонсчихоод айж сандраад явж байгаа хүн сайхан хөгжим сонссоноор тодорхой нэг агшинд өвчнийхөө талаар төвлөрч бодох, яг өнөөдрийн байр суурин дээр өөртөө дүгнэлт хийх боломжтой болно. Тэгэхээр айж сандрах биш, асуудлын гарц гаргалгааг хайж, өвчнийхөө эсрэг идэвхтэй тэмцэх итгэлтэй зэрэг олон ач холбогдолтой сэтгэл заслын эмчилгээ юм.