✅Уулзалтад Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүд, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, хавдраар өвчлсөн ч өвчнөө амжилттай даван гарсан иргэдийн төлөөлөл, өрхийн эрүүл мэндийн байгууллагын дарга, эмч нар оролцлоо.
✅ Энэхүү уулзалтын үр дүнд хамтын ажиллагааг сайжруулах, иргэдэд үнэн бодит мэдээллийг хүргэх, өөрийн биеэр энэхүү өвчнөө амжилттай даван туулсан иргэдээр дамжуулан мэдээллийг хүргэх зэрэг олон ажлыг хамтран зохион байгуулахаар боллоо.
Уулзалтад оролцсон та бүхэндээ баярлалаа.