Х.Шаравын нэрэмжит Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2022 онд ЭМЯ-ны санхүүжилтээр суурилуулагдсан Siemens, Artez zee брэндийн Ангиографийн аппаратыг анх удаа буюу 2024 оны 05 сарын 23-нд ажиллуулж эхэллээ.
Орон нутгийн санхүүжилтээр энэхүү тусламж үйлчилгээг ард иргэдэд үнэ төлбөргүйгээр хийгдэх нөхцөл бүрдсэн.
УНТЭ-Зүрхний төвийн Зөвлөх эмч, АУ-ны доктор, Клиникийн профессор, Зүрх судас, судсан дотуурх мэс заслын эмч Х.Батмягмар,
Зүрх судас, судсан дотуурх мэс заслын эмч Б.Бум-Эрдэнэ,
Тоног төхөөрөмжийн инженер Э.Дамдинжав нарын удирдлаганд Х.ШБОЭТөвийн эмч Х.Бямбадорж , Ө.Солонго, Х.Гүнжлхам, Х.Оюунсувд, Сувилагч Б.Гантулга, Ц.Мөнхдэлгэр, Н.Ариунжаргал, Б.Саруулгэрэл, тоног төхөөрөмжийн инженер Б.Алтанхуяг, техникч Г.Дөлгөөн, туслах сувилагч С.Цацрал, Үйлчлэгч Баасансүрэн нарын баг хамтран 9 хүнд Титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээг амжилттай хийлээ.
Цаашид гэрээний дагуу эмч нарын баг Өмнөговийн ард иргэдэд сард 2 удаа ирж Титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээг хийх юм.
#НутгийнХишиг