Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны “Бид хамтдаа” хөтөлбөр, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн ахмадын хороо, Биеийн тамир, спортын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран Эрүүл мэндийн газар хэрэгжүүлэн Даланзадгад сумын 8 багийн ахмадын дунд “Хөдөлгөөн өөдрөг амьдралын үндэс” брэнд арга хэмжээ өглөөний дасгалыг 6 сарын турш тасралтгүй зохион байгуулан давхардсан тоогоор 1200 орчим ахмад оролцсон байна. Түүнчлэн энэхүү дасгал хөдөлгөөний хамрах цар хүрээг өргөжүүлэн 14 суманд хэрэгжүүлэхээр нийт 30 ахмадыг сургагч багшаар бэлтгэж, сум тус бүр эхний ээлжид 50 ахмад настныг сургахаар болсон.
2018 оны 10 сараас эхэлсэн ахмадын өглөөний дасгал хөдөлгөөнд идэвх, манлайлал, оролцоотойгоор олон ахмад настан, идэвхтэн гишүүдээ хамруулсан багийн ахмадын зөвлөлийг шалгаруулсан. Үүнд:
- “НЭГДҮГЭЭР” байрыг 6-р багийн ахмадын зөвлөл,
- “ХОЁРДУГААР” байрыг 4-р багийн ахмадын зөвлөл,
- “ГУРАВДУГААР” байрыг 1-р багийн ахмадын зөвлөл,
- “ТУСГАЙ” байрыг 2-р багийн ахмадын зөвлөл тус тус шалгарч шагналаа гардан авлаа.