Хүйтний улирал болж, ханиад томуу өвчин дэгдэлт байдлаар гарч, буйтай холбогдон бага насны хүүхдүүд өвчилж, хагтгалгаа болж хүндрэх нь элбэг байна. Хамгийн их өвчилж байгаа нь 2-4 насны хүүхдүүд байна.
Иймээс Сум дундын эмнэлэг, Сум, өрхийн ЭМТөвүүдийн нийт 115 эмч, мэргэжилтэнийг хамруулан “Хүүхдийн ханиад, томуу, хатгалгаа өвчний эмчилгээ, яаралтай тусламж”-ийн ТЕЛЕ-СУРГАЛТ-ыг ЭМГазар дээр зохион байгууллаа. УТСХэлтсийн дарга, хүүхдийн их эмч М.Цэндсүрэн,Зөвлөх эмч Т.Оюундүү нар хүүхдийг үнэлэх, эмчлэх, хянах талаар арга зүйн сургалт, зөвлөмж өглөө.
Сургалтанд хамрагдсан өрх сумын эмч нарын мэдлэг нэмэгдсэн бөгөөд цаашид хүүхдийн өвчлөлийг бууруулж, эндэгдлээс сэргийлэх үр дүнгээ өгөх юм. Иргэн бүр эрүүл мэндээ дэмжиж, эмч ажилчидтайгаа хамтран ХАНИАД ТОМУУГ эрсдэлтэй багатай давцгаая.