Өмнөговь аймгийг "Ногоон бүс" болгох, улсын эдийн засгийг тогтвортой байлгах зорилтын хүрээнд "Гашуун сухайт" хилийн боомт орчмын бүсэд нүүрс тээврийн жолооч нарт PCR шинжилгээний сорьц цуглуулах ажлыг аймгийн 21 эмч мэргэжилтэнүүд хийж байгаа бөгөөд 2 удаа ээлж солигдон ажиллаж байна.
ЭМГ, ЗӨСТ, Ханбогд сумын СДЭ, Хайрхан баг буюу Цагаан хад суурьшлын бүсийн эмнэлэг, Баяновоо сумын ЭМТ, БОЭТ-өөс эмч мэргэжилтэнүүд, эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинтайгаа оролцон зохион байгуулж, энэ хугацаанд тээврийн жолооч нараас 6569 сорьц цуглуулж, 6552 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа.