Сургуулийн өсвөрийн сургагч клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх, үе тэнгийн хүүхдүүдээр дамжуулан сурагчдад зөв мэдлэг, мэдээлэл олгох, өсвөр үеийнхний дунд үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Өмнөговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын Өсвөрийн сургагч клубын сурагчдын дунд Мэдлэгтэй Хүүхэд аян арга хэмжээг зохион байгуулж байна.