НҮБ, ДЭМБ, Оюу толгойн ХХK-ны дэмжлэгтэй хэрэгжиж байгаа ЭЗЭМДНХөтөлбөрийн хүрээнд сум өрхийн эрүүл мэндийн байгууллагуудад Мобайл (жижиг оврын, зөөврийн аnnарат) технологи ашиглан эрүүл мэндийн үзлэг, хяналтыг зохион байгуулах ажлыг орон нутагт үнэлэх, эмч нарт сургалт хийх үйл ажиллагаа манай аймагт хийгдэж байна. Үнэлгээ Гурвантэс, Ноён, Булган, өрхийн ЭМТөвүүдэд хийгдэж, бүх сум өрхийн эмч нарт сургалт хийж байна. 2015-2020 онуудад Өмнөговь аймгийн 14 сум 4 өрхийн эмнэлэгт 6 төрлийн багаж, 6 төрлийн шинжилгээ хийх боломжийг ханган 100 хувь хангаж, энэ онд 14 сумын 12000 хүнд хүрч очин үйлчилсэн байна.