Монгол улсад коронавирусийн халдварын тохиолдол батлагдсантай холбоотойгоор Эрүүл мэндийн байгууллагуудад өндөржүүлсэн бэлэн байдалд үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж байна.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр аймгийн Онцгой комиссын дарга Н.Наранбаатараар ахлуулсан гишүүд ЭМГ, БОЭТ, "Шимбилэг" ӨЭМТөвүүдэд ажиллаа.
Эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн ангийн түр штаб, ӨЭМТ-үүдийн зохион байгуулалт, ЭМГ-ын түр штабын үйл ажиллагаа, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслийн нөөц, барилга байгууламжийн бэлэн байдлын зохион байгуулалтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, БОЭТ-ийн халдвартын тасаг, ЭМГ-ын нөөцөд тодорхой хөрөнгийг аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэхээр боллоо.
Эрүүл мэндийн газрын теле төхөөрөмжөөр Засаг дарга Н.Наранбаатар Булган сумын ЭМТ-ийн эмч мэргэжилтнүүдтэй шууд холбогдож эмнэлгийн бэлэн байдал, нөөцийн талаар ярилцаж, санал солилцов.