Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад ДЭМБ-ын санаачилгаар Халдварт бус өвчин, Зүрх судасны өвчний нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц арга хэмжээг орон нутгийн хэмжээнд БОЭТ, Сум, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэвтрүүлж, хэрэгжүүлэх арга зүйн сургалт 3 өдрийн турш зохион байгуулагдана. Сургалтыг ЭМЯ, НЭМҮТ, АШУҮИС, УХТЭ-ийн сургагч багш нар зохион байгуулж байна.
Сургалтын явцад 3 өрхийн эрүүл мэндийн төв, 2 сумын эрүүл мэндийн төвд халдварт бус өвчний үнэлгээ хийгдэнэ.