Өмнөговь аймаг “Өсөлттэй Өмнөговь”, “Өсөлттэй Даланзадгад хот” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, иргэдийнхээ эрүүл мэндэд чиглэсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хийж, эмч ажилчдаа чадваржуулах, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог эрчимжүүлэх замаар дундаж наслалтыг уртасгах зорилтыг нэн тэргүүнд дэвшүүлж, эрүүл мэндийн салбарын хөгжил, дэвшил, шинэчлэлийг тууштай дэмжин ажиллаж байна. Түүнчлэн “НОТОЛГООНД СУУРИЛСАН АНАГААХ УХААН, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо амжилттай зохион байгуулж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь бүс нутгийн хүн амын онцлог, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд нийцсэн судалгааны тогтолцоог бүрдүүлэх, олон улсын сайн туршлагыг дотоодын нөхцөлтэй уялдуулан нутагшуулах боломжийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юм.



