✔️✔️Олон улсын сувилагч нарын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” Мөнхөд-Энх сувилахуйн төв ивээн тэтгэж “Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээ-2025” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ШҮҮГЧЭЭР
✔️✔️АУ-ны доктор, дэд профессор. АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн Эмгэг судлалын лабораторийн эрхлэгч, Био-Анагаахын сургуулийн Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн тэнхимийн дэд профессор. Х.Батбаяр.
АУ-ны доктор дэд профессор, ШУА-ийн Нийгмийн шинжлэх ухааны бага чуулганы гишүүн. АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Физиологийн тэнхимийн дэд профессор Б.Баасанжаргал
Глобал удирдагч их сургуулийн Сувилахуйн сургуулийн Суурь тэнхимийн эрхлэгч.
Сувилахуйн ухааны магистр. Тэргүүлэх зэргийн сувилагч Ш.Цэцэгээ нар ажиллаж, Глобал удирдагч их сургуулийн Сувилахуйн сургуулийн ахлах багш. Сувилахуйн ухааны магистр, Клиникийн профессор, Зөвлөх зэргийн сувилагч Мэс заслын мэргэшсэн сувилахуйн нийгэмлэгийн тэргүүн С.Оюунгэрэл "Сувилагч мэргэжлийн үнэ цэнэ" сэдвээр илтгэл танилцуулснаар өмнөх жилүүдээс онцлог боллоо.
✔️✔️Эрдэм шинжилгээний хурлын ТЭРГҮҮН байранд- Цэцэгсийн мишээл хүүхэд харах төвийн хөдөлгөөн засалч-Б.Ариунномин Ерөнхий боловсролын сурагчдын тулгуур эрхтэн тогтолцооны сэрэмжлүүлэх үнэлгээний үр дүн,
✔️✔️ДЭД-байранд БОЭТ-н Гемодиализийн техникч Ц.Баярцэнгэл-Хэвлийн диализийн эмчилгээний өмнөх болон дараах гемоглобулины хэмжээг цус цусан бүтээгдэхүүний хэрэглээтэй харьцуулсан нь,
✔️✔️ГУТГААР байранд Хүрмэн, Манлай, Номгон сумын хамтарсан ЭМТ-ийн ахлах сувилагч Н.Сумъяа-Ахмад настны унах эрсдэл, түүний хоорондын хамаарлыг тодорхойлсон нь
✔️✔️ТУСГАЙ байранд Сэврэй сумын ЭМТ-НЭМА А.Хэнчбиш-Удирдагч сувилагчдын өөрчлөлтийн манлайлалд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг судалсан нь сэвдээр тус тус шалгарлаа.