✅ Аймгийн ЗДТГ-ын дэмжлэг, “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр ОНЭМА бэлтгэх сургалт өнөөдөр “Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвд үргэлжлэн зохион байгуулагдаж байна.
✅ ОЛОН НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН нь тухайн нутаг дэвсгэрийн эрүүл мэндлийн байгууллагаас алслагдсан цэгт байгаа бага насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүрч үйлчлэх зорилгоор бэлтгэгдэж байна.
✅ Энэхүү сургалтын үр дүнд эрүүл мэндийн байгууллагын хүрч үйлчилж чадахгүй байгаа зорилтот иргэдэд тусламж үйлчилгээг ойртуулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.