Өмнөговь аймгийг хөгжүүлэх Өсөлттэй Өмнөговь хөтөлбөрийн хүрээнд Нүүдлийн клиникийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэлээ.
Энэхүү Нүүдлийн клиник нь дурангийн оношилгоонд суурилснаараа онцлог юм.
1.Дотрын үзлэг оношилгооны хэсэг
- Хэвлийн болон бамбайн эхо оношилгоо
- Зүрхний цахилгаан бичлэг
- Уушгины багтаамж үзэх
2. Эмэгтэйчүүдийн үзлэг эхо, оношилгооны хэсэг
- Эмэгтэйчүүдийн хавдрын эрт илрүүлэг оношилгоо
- Жирэмсний хяналтын үзлэг шинжилгээг газар дээр үзүүлэх
3. Ходоодны дуран оношилгооны хэсэг
- Унтуулгатай болон унтуулгагүй ходоод дурандах
- Шаардлагатай тохиолдолд эд эсийн шинжилгээ авах
4. Нүдний үзлэг оношилгооны хэсэгтэй
Мөн тусгай хэрэгцээт иргэдэд зориулагдсан лифттэй.
Энэхүү нүүдлийн клиниктэй болсноороо:
1.Эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.
2.Шаардлагатай тохиолдолд Сум, багийн төвд, малчны хотонд үзлэг оношилгоог хийх боломж бүрдсэн.
3.Старлинк төхөөрөмжөө ашиглан хаанаас ч лавлагаа шатлалын эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг авах боломжтой юм.


