Оюутолгой ХХК-ын дэмжлэгээр Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын COVID - 19 вирусийн халдварын үеийн бэлэн байдлыг хангахад зориулан дэмжлэг үзүүлсэн 88,6 сая төгрөгийн санхүүжилтээр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 6,000,000 сая төгрөгийн өртөг бүхий 400 ш кассетан оношлуурыг татан авлаа. Оношлуурыг хилийн мэргэжлийн хяналт, БОЭТ, Ханбогд СДЭ, Цогтцэций СДЭ, Ноён СДЭ-үүдэд хуваарилан байршууллаа.
Энэхүү оношлуур нь 30 орчим хоногийн өмнөөс БНХАУ-д үйлдвэрлэж эхэлсэн. Цусанд эсрэг бие үздэг учир халдвар цусад орсноос хойш буюу 4-12 хоног, 13-30 хоног гэж хугацаагаар шижилгээг явуулж үзэхэд Нийцэл нь 98,8%-тай гарсан. Нийт 83 эерэг, 87 сөрөг дээжинд хийгдсэн байсан.
БНХАУ-ын CE сертификат /олон улсын чанарын шаардлага хангасан/ болон Чөлөөт худалдааны гэрчилгээ авсан үйлдвэрлэгчийн тест буюу хяналтын сертификат авсан оношлуур юм.