“Дэлхийн эмч нарын өдөр” -ийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, сувилагч, эх баригч нарын дуу хоолойг сонсох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, мэргэжил, ажлын онцлогийг олон нийтэд таниулахад чиглэсэн “Эмчээ Сонсъё” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Энэ жил эрүүл мэндийн салбарын хөгжилд эмч, эмнэлгийн мэргэжилтний оролцоо, хандлагыг нэмэгдүүлж, тэдний гаргасан шинэ санал, санаачилга, уриалга, гарц шийдлийг хэлэлцэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “САЛБАРЫН ХӨГЖИЛД МИНИЙ ОРОЛЦОО” хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үр дүнд нийт эрүүл мэндийн байгууллагын дарга удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд дараах уриалгыг гаргаж хэрэгжүүлэхээр боллоо.
“ШҮҮМЖЛЭГЧ БИШ, ШИЙДВЭРЛЭГЧ БАЙЯ”
Би – Асуудлыг бус, гарцыг харна.
Би – Бусдыг бус, өөрийн хандлагыг өөрчилнө.
Би – Өнөөдрийн үйлдлээрээ салбарынхаа ирээдүйг бүтээнэ.




