2019 оны 04 сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн газрын дарга Ц.Өнөржаргал холбогдох мэргэжилтнүүдийн хамт НҮБ хүн амын сан болон ДЭМБ-ийн төлөөлөгч, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтэнтэй “Эмэгтэйчүүд залуучуудын эрүүл мэндийг дэмжих” нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын хүрээнд:
- Өсвөр үеийн клиник төвийн үйл ажиллагаатай танилцах, холбогдох бичиг баримт, тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангаж цаашид төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх
- Өмнөговь аймагт умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийг эрчимжүүлэх, мэдээлэл харилцаа холбооны тогтолцоог бэхжүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтний ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулах
- НҮБ ХАС-ын санхүүжилтээр ЭМГ-ын өсвөр үе, НҮЭМ хариуцсан мэргэжилтэн, БОЭТ, Цогтцэций, Ханбогд сумын өсвөр үеийн клиник төвийн эмч мэргэжилтнийг ЭХЭМҮТ-д кредиттэй сургах г.м үйл ажиллагааг голчлон хэлэлцлээ. Цаашдын үйл ажиллагааг олон талт хамтын харилцааны үндсэн дээр эрчимжүүлэхээр төлөвлөөд байна.